УХТЭ: Үндэсний оношлогооны төв Монголдоо хавдрыг хянах боломжтой MRI  аппаратыг нэвтрүүлж байна УХТЭ: Үндэсний оношлогооны төв Монголдоо хавдрыг хянах боломжтой MRI аппаратыг нэвтрүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: Үндэсний оношлогооны төв Монголдоо хавдрыг хянах боломжтой MRI аппаратыг нэвтрүүлж байна

2020 оны 11 сарын 06

Arslan.mn

Дэлхий нийтээрээ жил бүрийн 11 дүгээр сарын 8-ны өдрийг Олон улсын дүрс оношилгооны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тус өдөрт зориулсан "Дүрс оношилгооны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. 

Arslan.mn

УХТЭ нь өнөөдрийн байдлаар хамгийн орчин үеийн оношилгооны болон эмчилгээний тоног төхөөрөмжийг Монгол улсад ашиглан ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. 2019 онд байгуулагдсан УХТЭ-ийн үндэсний оношилгоо эмчилгээний төвд гурван тесла хүчин чадалтай соронзон реззонанст томографи, 128 зүслэг бүхий компьютерт томографи мөн Монгол улсад анх удаа суурилагдсан позитрон эмишн томографи (ПЕТ СТ) түүний түүхий эдийг боловсруулдаг циклотроны үйлдвэр суурилагдснаараа давуу талтай юм. Ялангуяа хорт хавдар, зүрх судас, харвалт зэрэг зонхилон тохиолддог өвчлөл, нас баралт өндөртэй өвчнүүдийг оношлох болон эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.

Дүрс оношилгооны төвд анагаах ухааны доктор дөрөв, анагаах ухааны магситр гурав, зөвлөх зэргийн эмч нэг, тэргүүлэх зэргийн эмч гурав нийтдээ 40 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Arslan.mn

Анх Германы физикч Вильгелм Коннрад Рентген нь 1895 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ИКС туяа буюу үл үзэгдэх рентген туяаг нээснээр өнөөгийн анагаах ухааны салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн эх үүсвэрийг нээн илрүүлсэн түүхтэй.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620959
1 эможи

Зочин
2020-11-06 14:26
keyboard_arrow_up