Энхсаран сувилалын ажиглалтад байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ
2020 оны 11 сарын 10
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 18 цагаас ХӨСҮТ-д Коронавирусын халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа.
Шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд :
- Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлахаар боллоо. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, өнөө шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтанд байршиж дуусах юм. Бүх орны нөөц, бэлтгэл ажлыг хангасан.
- Халдварын голомтонд ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчид 5 сая төгрөгийн урамшууллыг авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгохоор болов
- Нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийн хэрэгцээт бүх хэрэгслээр хангах
- Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох
- Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-аас шийдэх
- ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх
- Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх -Голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх
- Коронавирусын халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
- ХӨСҮТ-д хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25
4
1
1
1
621039
32 эможи