Д.НЯМХҮҮ: Халдвар илэрсэн хадам ээж, дүү хоёрынх нь хавьтлыг тогтоохоор ажиллаж байна
Тээврийн жолоочтой хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариуг мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "24 хүнийг эхний ээлжид тусгаарлан шинжилгээ хийхэд хоёр хүн халдвартай гарсан. Хадам ээж болон дүүгийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ хоёр хүн цааш халдвар тараасан эсэхэд судалгаа хийж байна.
Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас албан ёсны мэдээллийг тогтмол өгч ажиллана. Хэвлэлийнхэн тасралтгүй утасдаж, бидний цаг завгүй ажилд саад болж байна. Бид та бүхнээс болоод дотроос хэн мэдээлэл гаргасан гэж бие биенээ хүртэл хардаж байна. Үүнээс болж манай эмч, мэргэжилтнүүд хүртэл дотроо муудаж, бие биедээ гомдох зүйл гарч байна. Ингэж болохгүй биз дээ. Хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд мэдээллийг нэгдсэн журмаар өгөх нь хамгийн зөв юм. Тэр нь ч Бидний ажилд тустай байна.
Та бүхэнд хамгийн үнэн бодитой мэдээллийг өгөх гэж л ажиллаж байгаа шүү дээ. Бид их ядарч байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: