А.Амбасэлмаа: Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг тусгаарлалаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ үеийн хариу арга хэмжээг халдвар тархсан дэлхийн улс орнууд хөл хориог тогтоож, эрэмбэлж ангилах, эмнэлгийн тусламж үзүүлэх жишиг зөвлөмжийг ДЭМБ-ээс гаргасан.
Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг илрүүлэн тусгаарлалаа. Халдвар авсан жолооч үзвэр үйлчилгээнд явсан байгаа. Үзвэр үйлчилгээнд явсан 200 гаруй хүн бидэнд хандсан.
Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтлын нэг болон дам хавьтлын 2000 орчим хүн байгаа гэсэн тооцооллыг гаргажээ. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүрээг нь хумьж, тусгаарлалтад авч, шинжилгээ хийх болон бусад арга хэмжээг авч ажиллаж байгаа.