Ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу өнөөдөр гарна
2020 оны 11 сарын 12
21 хоногийн тусгаарлалтаас гэрийн ажиглалтад гараад байсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь ковид-19 халдвар илэрсэн тухай бид мэдээлсэн. Халдвар илэрсэн хоёр иргэний ойрын хавьтал болох 24 хүнд шинжилгээ хийхэд жолооч Д-гийн ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн.
Тиймээс өчигдөр халдвар авсан нь тогтоогдсон дөрвөн иргэний ойрын хавьтлын 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байгаа талаар мэдээлсэн. Тэдгээр иргэний шинжилгээний хариу өнөөдөр орой гарна.
Тодруулбал, халдвар илэрсэн жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд эхнэр, хоёр хүүхдийн хамт хадмууд болон хамаатнуудтайгаа нэг хашаанд амьдардаг байсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621082
0 эможи
Зочин
2020-11-12 12:28
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: