ЭМЯ: Коронавируст халдварын үед хүсний дэлгүүр, худалдааны  төвд өгөх ЗӨВЛӨГӨӨ ЭМЯ: Коронавируст халдварын үед хүсний дэлгүүр, худалдааны төвд өгөх ЗӨВЛӨГӨӨ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Коронавируст халдварын үед хүсний дэлгүүр, худалдааны төвд өгөх ЗӨВЛӨГӨӨ

2020 оны 11 сарын 12

Arslan.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг манай улсад анх удаа авагдаж байгаа арга хэмжээ юм. Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллаж буй.

Хүнсний дэлгүүр, зах, супермаркет, хүнсний үйлдвэр, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй болохыг УОК-оос мэдээлсэн.

Байгууллагад:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
  • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
  • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
  • Амталгаат худалдаа хийхгүй байх
  • Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
  • Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Агаар сэлгэлт тогтмол хийх
  • Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
  • Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
  • Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
  • Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Албан хаагчдад:

  • Амны хаалт зүүх
  • Бээлий өмсөх
  • Гараа сайтар угаах
  • Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

  • Амны хаалт зүүх
  • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
  • Хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих
  • Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
  • Амталгаа хийхгүй байх
  • Олон бараанд хүрэхгүй байх
  • Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
  • Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
  • Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
  • Гараа савандаж угаах
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621083
1 эможи

Зочин
2020-11-12 12:28
keyboard_arrow_up