А.Амбасэлмаа: 644 сорьцод шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ А.Амбасэлмаа: 644 сорьцод шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: 644 сорьцод шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2020 оны 11 сарын 12

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа. 

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Иргэн Д-гийн ойрын хавьтагч 73 хүний 48-д шинжилгээ хийхэд ахин нэг иргэн коронавирус авсан нь тогтоогдлоо. 10-р сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ,  11-р сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 1 жолооч, 11 дүгээр сарын 9-нд Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүнд, 10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 8 хүний давтан шинжилгээ, Энэтхэг улсаас ирсэн иргэний давтан шинжилгээнд 3 коронавирусийн халдвар илэрлээ. ХӨСҮТ-ийн 84 батлагдсан тохиолдолд эмчлүүлж байна. Энэ үеэр иргэн бүр хариуцлагатай байж, маскаа сайн зүүж, гараа тогтмол ариутгах, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх шаардлагатай." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621091
2 эможи

Зочин
2020-11-12 13:46
Уул нь гэртэн гараад 14 хоног гэрийн хорионд байдгийг хэдэн юмнууд жагсаад болиулсан нь улс орныг бүхэлд нь х юулд орууллаа даа. Барууныг дуурайж бослого хийгээд эцэст нь ийм үр дүнд хүрлээш дээ. Дуурайх юмаа олж дуурайгаарай даа хүмүүс минь
Зочин
2020-11-12 12:30
keyboard_arrow_up