Жолооч Д-ын ойрын хавьтлын нэг хүнээс коронавирус илэрч, голомтот халдварын тоо тав боллоо
Өчигдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтал 73 хүнийг илрүүлэн тусгаарласан юм.
Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийг үеэр Халдвартай жолоочийн дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинижлгээний ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарлаа. Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ. Нийтдээ Д-ын голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна.
Хоёрдогч хавьтал 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Өмнөговь, Замын-Үүд , Сэлэнгэ чиглэлд явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад тандалт судалгаа шинжилгээ хийгдэж байгаа” хэмээлээ.