А.Амбасэлмаа: Зургаан хүний шинжилгээнд КОРОНАВИРУС илэрч, нийт батлагдсан тохиолдол 412 боллоо
2020 оны 11 сарын 13
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 11-р сарын 12-нд 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн.
- 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус батлагдсан. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.
Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Монголд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 317 эдгэрсэн.
ВИДЕО:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621111
2 эможи
Зочин
2020-11-13 12:23
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: