Дарханы “Оргил“ худалдааны төвд үйлчлүүлсэн 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
2020 оны 11 сарын 14
Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын 1-р хавьтагч болох Дарханы "Оргил" худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Хариу удахгүй гарна. Түүнчлэн Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу сөрөн гарсан гэдгийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Иргэд та бүхэн гэртээ байж дархлаагаа дэмжиж өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалаарай!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10
1
1
2
2
621125
16 эможи
Зочин
2020-11-14 13:17
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: