А.Амбасэлмаа: Хоёр эмчээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 416 боллоо А.Амбасэлмаа: Хоёр эмчээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 416 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Хоёр эмчээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 416 боллоо

2020 оны 11 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт 820 хүнд шинжилгээ хийсэн. Гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр эмчийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Нийслэлд бүртгэгдээд байгаа голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 140 хүний шинжилгээнээс нэг хүнээс халдвар илэрсэн. Энэ бол дөрвөн настай хүүхэд байна. Хоёрдагч хавьтал болох 2775 хүнийг илрүүлж, 645 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна

Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод батлагдсан тохиолдол 7 боллоо. 

Сэлэнгэ аймагт шуурхай баг ажиллаж байна. Тус аймагийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд сөрөг байна. 

Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд cөрөг байна.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалт руу шилжсэн.  ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
621128
2 эможи

Zochin
2020-11-17 17:21
Emnelgiin ajilchiddaa bayrlalaa uneheer mundag ajillaj bna
Зочин
2020-11-14 13:18
keyboard_arrow_up