300 гаруй хоног гэрээ умартан вирустэй орчинд битүү хувцастай ажилласан ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТ ТАЛАРХЪЯ 300 гаруй хоног гэрээ умартан вирустэй орчинд битүү хувцастай ажилласан ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТ ТАЛАРХЪЯ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

300 гаруй хоног гэрээ умартан вирустэй орчинд битүү хувцастай ажилласан ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТ ТАЛАРХЪЯ

2020 оны 11 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын хувьд COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарын турш хамгаалж чадсан бөгөөд халдвар илэрсэн 416 иргэнээс 330 гаруйг нь өнгөрсөн 10 сарын хугацаанд эмчилж, эдгээсэн цагаан нөмрөгт баатруудаас маань 7 эмч, сувилагч халдвар аваад буй.

Тэдний сэтгэлзүй амаргүй байна. Аюулт цар тахлыг дарах гэж битүү хувцас, вирустэй орчинд 300 гаруй хоног гэрээ умартан ажилласан. Ялангуяа, бусдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө эрсдэл хүлээж, өнөөдөр халдвар авчихаад буй эмч, сувилагч, асрагч нартаа хурдан эдгэж, дахин олон хүн эмчлэхийг иргэдийнхээ өмнөөс хүсье.

Мөн тэдэнд эдгээд даваад гарах урмын үгийг хүн бүр илгээж, халдвар авсан иргэдээ ад үзэлгүй, нэр төр, гэр бүл, хүний эрхийн хүндэтгэж халуун дулаан сэтгэл илгээхийг уриалж байна.

Хамт олноороо халдвартай иргэдийг эмчилж эдгээж гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн ХӨСҮТ-ийн алтан гартай эмч, сувилагч, ажилчдаараа бахархаж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гурван газарт коронавирусийн халдвар голомтлон тархсан бөгөөд 450 гаруй эмч, мэргэжилтэн иргэдээ эмчилж, эрүүл мэндийг нь хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
29
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
621134
73 эможи

Ariunaa
2020-11-18 13:55
eruul enhiig husie
Чулуунцэцэг
2020-11-18 09:20
Баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
Баянжаргал
2020-11-15 23:00
Энэ хүнд өдрүүдэд эрүүл мэндийн үйлдвэрчиний эвлэл яасан бэ гэж асуумаар байна яагаад энэ эмч сувилагч нар ийм удаан ар гэрээ умартан ажиллаж байхад ээлж амрах цагыг нь нормын дагуу болгож өгөөгүй вэ угаасаө ингэж удаан агааргүй шахуу битүү хувцастай ажилавал хүний дархалаа унийш дээ
zochin
2020-11-15 11:21
tegechdeel chaldvar tarchichlaa, 2 chilee chaach l baisan, tor zasag YOKomisst ich gomdoltoi!!!, tegej ich oorsdiigoo chamgaalj zaavriin daguu yvsaar baigaad chaldvar aldagdlaa, odoo chend n itgech bee
zochin
2020-11-15 11:21
tegechdeel chaldvar tarchichlaa, 2 chilee chaach l baisan, tor zasag YOKomisst ich gomdoltoi!!!, tegej ich oorsdiigoo chamgaalj zaavriin daguu yvsaar baigaad chaldvar aldagdlaa, odoo chend n itgech bee
Sanjaa Jawzandulam
2020-11-15 07:47
Vnheer ta bvhendee talarhaj bna ...hurdan tvrgen edgereh boltugai ..Ta bvgdiig Burhan iveeh bolno ...amjilt
Эрдэнэзул
2020-11-14 23:15
Цагаан нөмрөгт, алтан гарт эмч сувилагч нараараа бахархаж байна. Эрүүл энхийг хүсье.
Түмээ
2020-11-14 23:07
Хүний төлөө бүхнийг зориулсан болохоор бурхан та бүхнийг минь харж байгаа
Bolor
2020-11-14 22:10
Ene tsag veiin jinhene baatar bol ХӨСҮТ iinhon shvv
Г.Түвшинжаргал
2020-11-14 21:32
Түмний төлөө өөрсдийгөө ар гэр амьдрал ахуйгаа умартан цаг наргүй ажиллаж байгаа цагаан нөмрөгт баатар алтан гарт та бүхнээрээ Монгол улсын иргэд нь бахархаж байна
Отгонбаяр
2020-11-14 21:25
Эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтнууддаа талархаж байна та нар минь хүчтэй байгаарай энэ цаг үед жинхэнэ баатрууд шүү
Бид
2020-11-14 19:48
Тэд л бидний өмнөөс фронтын шугаман дээр байлдаж байгаа шүү !!!
11
2020-11-14 17:50
тэнэж тоглож яваад халдварт өртөөгүй, ажлаа хийж эрсдэлтэй тулж байгаад өртсөн. тайван байж даван гараарай
keyboard_arrow_up