Гадаргууг хэрхэн халдваргүйтгэж цэвэрлэх вэ? Гадаргууг хэрхэн халдваргүйтгэж цэвэрлэх вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гадаргууг хэрхэн халдваргүйтгэж цэвэрлэх вэ?

2020 оны 11 сарын 15

Arslan.mn

ЭМЯ-наас гадаргууг хэрхэн ариутгаж халдваргүйтгэх талаар зөвлөмж гаргажээ. Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул энэхүү зөвлөмжийг заавал баримтлаарай.

Үүнд:

• Ахуйн хэрэглээний бээлий өмсөх

• Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх

• Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих

• 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх

• Халдваргүйтгэлийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх

• Халдваргүйтгэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх

• Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах

• Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх

• Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх

• Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621145
0 эможи

Зочин
2020-11-15 18:31
Зочин
2020-11-15 12:32
keyboard_arrow_up