ХӨСҮТ: Тандалт судалгааны алба 24 ЦАГААР ажиллаж байна
Дотоодод халдвар гарсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж Улаанбаатар хот, Дархан хот, Сэлэнгэ аймаг 3 голомтод шуурхай хариу арга хэмжээ авах багийг томилон ажиллаж байна.
Тодруулбал ХӨСҮТ, ЦЕГ, ТЕГ, ДЭМБ, ОБЕГ-уудын баг бүрэлдэхүүнүүд тандалт хийх, хавьтлыг шуурхай тогтоохоор бусад холбогдох байгууллагуудтай хамтран 24 цагаар ажиллаж байна.
Коронавируст халдварын тохиолдолоор бүртгэгдэж байгаа иргэд, тэдгээрийн хавьтлууд мэдээллээ нууцлах, хуурамчаар мэдүүлэх, мөн иргэд шаардлагагүй хуурамч дуудлага өгөх зэргээр тандалт, судалгааны ажилд ихээхэн хүндрэл учруулах явдал олонтой тохиолддог талаар ХӨСҮТ-ийн ТСА-ны их эмч Ч.Уртнасан хэллээ. Иймээс үүсэж байгаа нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн улмаас ард иргэдээ тайван байж, урьчдилан сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг уриаллаа.