А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн халдварын голомтод батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй
Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Ойрын хавьталд түргэвчилсэн шинжилгээ хийсэн бүгд СӨРӨГ гарсан. PCR шинжилгээ авна. Нууц хугацаа 14 хоног учраас ажиглалт тандалт илрүүлэг хийж байна.
Сэлэнгэ аймгийн тохиолдол эмнэлгийн газраар явсан нь үнэн. Тухайн эрүүл мэндийн байгууллагад уулзсан хүн бүрийг тандсан. Сэлэнгийн тохиолдлын ойрын хавьтлын 171 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Хоёр дахь хавьтлын 200 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Сэлэнгэ аймгийн халдварын голомтод батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Сүүлийн хоёр тохиолдлыг эхний тохиолдлын ойрын хавьтал байсан учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан. Энэ хоёр тохиолдлын ойрын хавьтал болох 91 хүнийг илрүүлсэн. Эдгээр хүмүүст түргэвчилсэн оношлуураар коронавирус илрээгүй." гэлээ.