ЭМЯ: 17.00 цагийн байдлаар коронавирус нэмж ИЛРЭЭГҮЙ
2020 оны 11 сарын 15
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 17:00 цагийн ээлжит мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ын Урьдчилсан сэргийлэх тандалт судалгааны албаны дарга Д.Нарагэрэл: Өглөөний 11.00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторит 98 хүнд шинжилгээ хийхэд бүгд нь сөрөг буюу коронавирус илрээгүй. Дорнод аймгийн нэгдсэн лабораторид 68 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.
Гуравдугаарт, ЗӨСҮТ-д нийслэл хотын голомтын нэгдүгээр хавьтлын 909 шинжилгээ хийсэн. Өглөө 750 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Сая үлдсэн 159 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Нийслэл хотын хувьд тандалт судалгаа үргэлжилж байна. Мөн хоёрдугаар хавьтлын 5314 хүнийг тогтоож, үүнээс 1394 хүний шинжилгээ сөрөг гарсан." гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621168
2 эможи
Зочин
2020-11-15 18:33
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: