ДЭМБ: Бүх хавьтлуудыг илрүүлж, шинжлэхийн тулд Монголд дахиад 14 хоног шаардлагатай
2020 оны 11 сарын 15
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 17:00 цагийн ээлжит мэдээлэл хийх үеэр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл өглөө.
Тэрээр "Та бүхэн урт хугацааны турш зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг бүртгэсэн. Харин одоо Монгол Улс хоёрдугаар үе рүү шилжин орлоо. Хэдийгээр та бүхэнд шинэ мэт боловч бүрэн хөл хориог дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн. Бүх хавьтлыг бүрэн тогтооход дор хаяж 14 хоног шаардлагатай. Төр засгаас авч буй бүх шийдвэр нь та бүхний эрүүл мэндийн төлөө хийж буй алхам юм шүү. ДЭМБ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэрэгжүүлсэн бүх алхмыг сайшаан магтсан" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621170
2 эможи
Zochin
2020-11-16 09:59
Emch suvilagchdiin nor ih hucj hodolmoroo
Зочин
2020-11-15 18:33
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: