ГССҮТ: Гэмтлийн улмаас тархиндаа цус хуралт үүссэн хүнд өвчтөнд яаралтай мэс заслыг амжилттай хийлээ
2020 оны 11 сарын 15
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ГССҮТ-ийн баг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран гэмтлийн улмаас тархиндаа цус хуралт үүссэн хүнд өвчтөнд яаралтай мэс заслыг амжилттай хийлээ.
ГССҮТөвийн Гавал Тархины мэс заслын тасгийн их эмч А.Чинцэцэг ахлагчтай баг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт дуудлагаар очиж, дүүргийн эмнэлгийн хамт олонтой хамтран тархиндаа гэмтлийн шалтгаант цус хуралт үүссэн хүнд яаралтай мэс заслыг амжилттай хийлээ. Тус өвчтөн нь ухаангүй, тээвэрлэх боломжгүй хүнд нөхцөл байдалтай байсан бөгөөд мэс засал шөнийн 02 цаг хүртэл үргэлжиллээ. Шуурхай арга хэмжээ авсан ГССҮТ болон БЗДНЭ-ийн хамт олонд ажлын амжилтыг хүсье!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11
6
621175
17 эможи
ЗОЧИН
2020-11-16 09:20
ХѲНГѲН ШУУРХАЙ МАНИАВАРЛАЖ АМЬЖИЛТ ГАРГАСАН ТА БҮГДЭД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ЦААШИД ИЙМ БАЙДЛАѲР БУСАД ЭМНЭЛЭГҮҮДЭД ТУТШИЛГАА ДЭЛГЭРҮҮЛЖ АЖИЛЛААРАЙ ДАХИН АМЬЖИЛТ ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЭМЯ -Д АМЬЖИЛТ ХҮСЬЁ
Ундармаа
2020-11-15 20:30
Чинцэцэг эмчдээ болон багийханд нь баярлаж явдаг шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: