Өнөөдөр халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэний нэг нь Энхсаран сувиллын асрагч байна Өнөөдөр халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэний нэг нь Энхсаран сувиллын асрагч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэний нэг нь Энхсаран сувиллын асрагч байна

2020 оны 11 сарын 16

А.Амбасэлмаа:  Сэлэнгэ аймгийн халдварын голомтод батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй

2020 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирусын халдвар илэрсэн. 11,3 Сөүл Улаанбаатарын нислэгээр ирсэн 70 хүний шинжилгээ, сайн дурын шинжилгээ өгсөн 52 хүний шинжилгээ, сайн дурын тандалтаар 115 шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хүмүүсээс халдвар илрээгүй.

 

Коронавирусийн халдвар шинээр илэрсэн тохиолдлууд:
  1. 10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс
  2. Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнээс
  3. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол ДӨРӨВ болж байна. 

Ингээд нийт халдвар авсан иргэдийн тоо 431 боллоо. 

ЭМЯ, НЭМГ-аас  оношлогооны 11 цэгийг дээр нь найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалт хийж эхлээд байна.

ХӨСҮТ-өөс гадна Зооноз өвчин судлалын төвийн лаборатириудад нийт 1,918 хүнд шинжилгээхийхэд 758 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дараагийн буюу 17:00 цагийн мэдээллийн үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621183
2 эможи

Зочин
2020-11-16 14:22
Зочин
2020-11-16 13:45
dotooddo gadnaasa 2g salgaj medeelvvl yaasiin
УОК ЭМЯ ХАРИУЦЛАГА АЙМААР АЛДЛАА
2020-11-16 11:52
НОЦТОЙ АЛДАА ГАРГАЛАА
keyboard_arrow_up