Л.НАСАНЦЭНГЭЛ: Стресст дасан зохицоход гурван үе шатыг туулдаг Л.НАСАНЦЭНГЭЛ: Стресст дасан зохицоход гурван үе шатыг туулдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.НАСАНЦЭНГЭЛ: Стресст дасан зохицоход гурван үе шатыг туулдаг

2020 оны 11 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ээлжит зөвлөгөөний цагаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Стресс менежмент"-ийн талаар дараах мэдээллийг хүргэлээ.

Стресс бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд аливаа асуудалтай тулгарахад дасан зохицох явцад үүсэж буй хариу урвал юм.

Стресст дасан зохицоход гурван үе шатыг туулдаг. 

  1. Сөрөг стресс мэдэрмэгц сандарч түгшдэг.
  2. Эсэргүүцлийн үе шат. Асуудлын талаар бодох тусам сэтгэл тавгүйрхдэг тул түүнээс зайлсхийж, өөрийгөө хамгаалах механизм боловсруулна. Ингэхдээ тухайн зүйлийг болоогүй мэтээр үгүйсгэх, аль болох тайван байх, тоохгүй орхих гэх мэт
  3. Туйлдах, ядаргааны үе шат. Стрессийн нөхцөл байдалд дасан зохицох чадвараа алдаж, өвчин эмгэг үүсдэг.
Өвчин эмгэг үүсэхээс өмнө стресст өртсөнөөр хүмүүст таван төрлийн шинж тэмдэг илэрнэ.
  • Бие махбодын бүлэг шинж тэмдэг: Толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, сэтгэл тайван бус байх
  • Сэтгэл хөдлөлийн шинжүүд буюу сэтгэлээр унах, түгших
  • Танин мэдэхүйн бүлэг шинж: Түргэн уурлах, хүмүүстэй харилцахдаа бухимдах, кофены хэрэглээ ихсэх
  • Төрөх үйлийн шинж тэмдгүүд: Аливаа зүйлд анхаарал төвлөрөхгүй байх, амархан мартах, асуудал болоод буй зүйлийн талаар байнга бодох
  • Нийгмийн шинж тэмдгүүд: Өдөр тутмын ажилдаа идэвхгүй болдог. Хүмүүстэй харилцахаас татгалзаж аль болох ганцаараа байхыг илүүд үзэн, улмаар ажлаас гарах талаар боддог. Мөн өдрийг идэвхгүй өнгөрөөдөг.

Эдгээр таван бүлэг шинж тэмдэг танд илэрч байвал стресст өртсөн байж болзошгүй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621184
5 эможи

Зочин
2020-11-16 14:22
keyboard_arrow_up