А.Амбасэлмаа: 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй А.Амбасэлмаа: 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй

2020 оны 11 сарын 16

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

 "Өнөөдөр 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан.

Сэлэнгэ аймагт ажиллаж буй багийн мэдээллээр 181 хүнд түргэвчилсэн тестийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Хэнтий аймагт хийгдсэн түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ нь эерэг гарсан. Гэвч эерэг гарсан бүхэн халдвар авсан гэсэн үг биш. PCR шинжилгээг хийлгэхээр Дорнод аймагруу илгээсэн. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
4
angry an post
621203
20 эможи

Irgen
2020-11-19 16:42
Ingej hudlaa medeelleheer uadah uimbe
keyboard_arrow_up