Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.

“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагын  нэр бүхий 18 төвд товлосон цагийн дагуу шинжилгээнд хамруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн 38 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 3300 иргэн хамрагдсан байна.

Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм. Иргэд шинжилгээний хариугаа өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авна. 

Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд харьяа дүүргийн шинжилгээний төвд сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана гэж Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621229
1 эможи

keyboard_arrow_up