ЭМЯ: Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ ЭМЯ: Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 11 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш Дархан-Уул аймагт коронавирусийн нэг халдвар бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 435 боллоо. Манай улсад коронавирусийн голомтот халдвар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ. 

Дархан-Уул аймгийн тохиолдлыг анх түргэвчилсэн оношлуураар шинжилж, эерэг гарсан тул PCR шинжилгээг хийж, баталгаажуулсан. Түүний ойрын хавьтал 62 хүнийг тогтоон тандалт судалгааг хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр аймгуудад тандалт судалгааг эрчимжүүлэн хийж байна.

Нийслэл хотын 18 оношилгооны цэг болон ӨЭМТ-д түргэвчилсэн оношилгоонд хамруулж байна. Одоогоор 6,764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамраагдаад байна." гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.17-ны 17:00 цаг/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621243
2 эможи

keyboard_arrow_up