Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдвар анх тархсан голомтыг  тогтоожээ Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдвар анх тархсан голомтыг тогтоожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдвар анх тархсан голомтыг тогтоожээ

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын хувьд коронавирусийн батлагдсан тохиолдол 435 болоод байгаа билээ. Үүнээс 22 тохиодол нь хил доторх буюу дотоодод тархсан халдвар гэж үзэж байгаа юм. Үүнээс

  • 10 нь Улаанбаатарт,
  • 7 нь ХӨСҮТ-д,
  • 4 нь Сэлэнгэд,
  • нэг нь Дархан-Уул аймагт бүртгэгдээд байгаа юм. 

Тэгвэл дотоодод тархсан эдгээр дөрвөн голомтын нэг нь буюу ХӨСҮТ-ийн долоон тохиолдол нь тус эмнэлэгт халдвартай  хүмүүстэй харьцаж байсан сувилагчаас эхтэй юм. Харин үлдсэн гурван голомт анх хаанаас халдварласан байж болох эх уурхайг тогтоогоогүй байсан юм. Тэгвэл дөнгөж сая Улаанбаатар болон Сэлэнгийн голомтыг хаанаас эхтэй байсныг тогтоосон гэж УОК мэдээллээ. 

Тодруулбал, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голомтын тухайд Алтанбулаг боомтод ачаа, тээвэртэй ажилладаг дунд эргэм насны эрэгтэй хүн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг эрэгтэй аравдугаар сарын сүүлээр халдвар авсан байж болзошгүй гэсэн таамгийг гарган үргэлжлүүлэн судалж байгаа юм байна.  

Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.

Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5,600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийгээд байна. Энэ долоо хоногт багтаан аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Дархан-Уул аймагт тэг зогсолт хийн 10 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621245
3 эможи

keyboard_arrow_up