А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт 5 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 440 боллоо
2020 оны 11 сарын 17
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00-18:00 цагт гарсан шинжилгээний хариунуудыг танилцуулъя.
- Нийслэлд хийгдсэн 835 шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
- Сэлэнгэд 150 хүнд PCR шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. 395 тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд мөн таван тохиолдолд эерэг хариу гарлаа. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд тав нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.
Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Ингээд төмөр зам дагасан голомтод нийт 10 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.
Ингээд нийт батлагдсан тохиолдол 440 боллоо" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: /2020.11.17 18:00 цаг/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
621247
3 эможи
Zochin
2020-11-17 20:48
Songyyli sandal suudald hamag anhaarlaa handuulaad Koronag buur martsan Yynii gai yamar ih baina aa UOK geed yum baigaa bizdee. Haruitslaga gyi tur zasgiin gai Iim l baina Ard irged mash ih hohirc baina.
Zochin
2020-11-17 20:48
Songyyli sandal suudald hamag anhaarlaa handuulaad Koronag buur martsan Yynii gai yamar ih baina aa UOK geed yum baigaa bizdee. Haruitslaga gyi tur zasgiin gai Iim l baina Ard irged mash ih hohirc baina.
Зочин
2020-11-17 18:33
Аль дээр л Оросод байдал аймаар байна , Оростой хилээ түр боловч хаа гээд байхад гөлийж явсаар байгаад ийм болэ байгаа юмшт
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: