УБТЗ-ын ажилтны шинжилгээний хариу өнөөдөр гарна
2020 оны 11 сарын 18
"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж ойрын болон дам хавьтлыг тогтоож эхэлсэн талаар өчигдөр УОК-оос мэдээлсэн. Шинжилгээний эцсийн хариу өнөөдөр гарна.
Үүнээс болоод байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл үүссэн зүйл байхгүй. Улаанбаатар төмөр замын ажил 24 цагийн хуваарийн дагуу хэвийн явагдаж байна гэж ЗТХ-ийн сайд Л.Халтар тодотгосон.
Монгол Улсын батлагдсан тохиолдол 440, нийт эдгэрсэн хүний тоо 329 болсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621260
0 эможи
Зочин
2020-11-18 13:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: