Б.Батзориг: ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн тоо 3 ДАХИН БУУРСАН
Хөл хориотой эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг хэрхэн байгааг тодруулахад ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг "ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар энгийн өдрүүдэд хоногт 350-400 иргэн үйлчлүүлдэг байсан бол хөл хориотой эдгээр өдрүүдэд 120-130 иргэн гэмтлийн тусламж үйлчилгээг авч байна. ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг нь иргэдийн хөл хөдөлгөөнийг бага байлгах үүднээс иргэддээ түргэн шуурхай үйлчилэх, зохицуулалт хийх, үйлчилүүлэхээр ирсэн иргэдийг уураар ариутгах, 37-оос дээш халуунтай, эмнэл зүйн гурваас дээш шинж тэмдэг илэрсэн, асуумжтай иргэдийг тусгай өрөөнд оруулан түргэвчилсэн оношлуулаар оношилж ажиллаж байна.
Иргэдэд хандаж Хорио дэглэмийн эдгээр өдрүүдэд хүүхдэд тавих хараа хяналтаа бүү сулруулаарай гэж хэлмээр байна. Хэдийгээр осол гэмтлийн тоо буурсан ч хоногт ирж байгаа иргэдийн тал нь хүүхдүүд байна. Хүүхдүүдийн хувьд унаж гэмтэх, хоорондоо ноцолдож байгаад бэртэх, түлэгдэж гэмтэх тохиолдол их байна.
Яаралтай хагалгааны тасаг бүрэн засварлагдаж, гурван мэс заслын өрөөг нээсэн. Тэгснээр яаралтай мэс заслаас гадна хэд хоног хүлээж, төлөвлөгөөт мэс заслын дагуу ордог байсан мөчдийн мэс заслыг тухайн өдөртөө хийлгэх бүрэн боломжтой болсон. Хөл хориотой эдгээр өдрүүдэд 10 гаруй иргэн хагалгаанд орсон байна." хэмээлээ.
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)