А.Амбасэлмаа: 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
2020 оны 11 сарын 18
2020.11.17-ны өдөр нийт 1643 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 20 хүний шинжилгээнд Коронавирусийн халдвар илэрсэн байна. Дорнод аймагт тандалтын зорилгоор хийсэн 7 хүнд халдвар илрээгүй.
- Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 520 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Уг голомтод бүртгэгдсэн халдварын тоо 15 болж байна. Хоёрдахь хавьтагч нарт хийсэн шинжилгээнд илрээгүй.
- Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрсэн. Ингээд Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдлээ.
- Төмөр зам дагуу тандалт хийж байгаа талаар мэдээлсэн. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн байна.
Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын хоёр голомт байгаа. Тиймээс төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455, боллоо. ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байгаа" хэмээн хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
6
621267
7 эможи
Зочин
2020-11-18 13:17
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: