А.Амбасэлмаа: 17:00 цагийн байдлаар шинээр 18 иргэнд коронавирусийн халдвар илэрлээ
2020 оны 11 сарын 18
Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "11:00 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүний дотор
- ХӨСҮТ-д хийгдсэн 550 шинжилгээ багтаж байгаа бөгөөд нэг хүний буюу эмнэлгийн ажилтны шинжилгээнд халдвар илэрлээ.
- Дархан-Уул айкав 348 хүний сорьцод шинжилгээ хийхэд 4 хүнээс халдвар илэрсэн байна.
- Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ.
Эдгээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс юм.
Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 473 боллоо.
Халдваруудыг голомт тус бүрээр танилцуулбал, Сэлэнгэ аймагт 23, Дархан-Уул аймагт 8, Говьсүмбэрт 1, Улаанбаатарт 15 тохиолдол бүртгэгдээд байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
2
1
621298
8 эможи
Зочин
2020-11-18 18:11
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: