ЭМДЕГ: Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатар аймагт хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ
ЭМДЕГ-ын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн даргын Зөвлөлийн онлайн хурлаар тус газрын Хяналт, шалгалтын газраас Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ.
Шалгалтанд дээрх аймгуудын даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын 70 хувь хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудад илэрсэн алдаа зөрчилд тухай бүр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 20 эрүүл мэндийн байгууллагад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 13 эрүүл мэндийн байгууллагын илэрсэн зөрчлийн мөнгөн дүнд нийт 25,9 сая төгрөгийн Улсын байцаагчийн акт тогтоосон байна.
Төлөвлөгөөт шалгалтанд хамрагдсан аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч мэргэжилтэнүүдэд шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн заалтуудын талаар сургалт зохион байгууллаа.