ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг хугацаанд нь шуурхай олгох үүрэг өглөө
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үeд Эрүүл мэндийн даатгалын eрөнхий газрын хамт олон даатгуулагч иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд,эмийн сангийн ажилтнуудыг мэдээлэл арга зүйгээр ханган хамтран ажиллаж байна.
ЭМДEГ-ын даргын зөвлөлийн хурлыг онлайнаар хийж эрүүл мэндийн байгууллагууд болон иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангуудад тасралтгүй ажиллагааг хангахад нь дэмжлэг үзүүлэн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн асуудлаар ярилцлаа.
ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн даатгуулагч иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт байгууллагуудад олгох санхүүжилтийг хугацаанд нь шуурхай олгох талаар холбогдох газар хэлтсийн ажилтнуудад тодорхой чиглэл,үүрэг даалгавар өглөө.








