ШУУРХАЙ: 11-р сарын 9-нд “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-д хандана уу
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь гурван сайхан" караокегоор 11 дүгээр сарын 9-ны 17 цагаас 11 дүгээр сарын 11-ны 03:00 цагийн хооронд үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барих шаардлагатайг ЭМЯ-ны өнөөдрийн 17 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа "Говь гурван сайхан караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу залгаж зөвлөгөө, зөвлөмж авна уу” гэлээ.
Мөн төмөр зам дагуу амьдардаг болон төмөр замд ажилладаг хүмүүсийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, өөрийнхөө биед ажиглалт хийх, коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг зөвлөв.