ШУУРХАЙ: Нийслэлд 15, Сэлэнгэд 10, Дарханд 5, Дорноговьд 5 тохиолдол шинээр илэрлээ
2020 оны 11 сарын 20
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо. Үүнээс хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол. Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочоос халдвар илэрсэн.
Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойших шинжилгээний дүн:
- Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
- Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
- Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
- Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо.
Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна.
Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо 555 боллоо. Үүнээс эдгэрсэн 335 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621379
0 эможи
Uyanga
2020-11-20 22:05
Hen bicheed bgn nil aldaa mongol
Монгол
2020-11-20 12:06
Сайн байцгаана уу . монголчуудаа.та бүхэн минь эрүүл мэндийн яамнаас өгч бгаа мэдээллийг бүгд үзэж бгаа.тиймээс карокё болон эмоцийн тоглолтыг үзсэн хүн бүхэн ирж иргэнийхээ үүргийг ухамсарлан ард иргэдээ хайртай бүхнээ аварахын төлөө шинжилгээ ирж өгөхийг уриалж бна.
Зочин
2020-11-20 11:42
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: