Д.Нарангэрэл: Иргэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай 103, 119 дугаар руу хандаарай
2020 оны 11 сарын 21
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Иргэд дараах шинж тэмдэг илэрвэл нэн даруй 103 болон 119 дугаар руу хандана уу. Үүнд:
1. Хэрвээ таны хамар тагларч үнэртэх чадвар эрс муудвал
2. Хоолой өвдөж, амтлах чадвар мэдэгдэхүйц багасвал
3. Халуурч, бие зарайвал
4. Булчингаар өвдөж, бие хүндүүрлэвэл
5. Шалтгаангүйгээр тамирдаж, нойрмогловол
6. Ханиаж, нүд загатнавал
7. Бөөлжиж бие тавгүйтэх.
Дээрх шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө болон тантай нэг дор байгаа хүмүүсээ тусгаарлаж, эмч эмнэлгийн байгууллагынхан очих хүртэл олон нийттэй харилцахгүй байна уу
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621399
0 эможи
Зочин
2020-11-21 13:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: