Л.Бямбасүрэн: Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллана
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийнхөн аймаг, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга ,мэргэжилтнүүдтэй хамтарсан онлайн хурал хийлээ.
Хурлын эхэнд Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, орон нутагт гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, даатгуулагч иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарын болон зардлын хяналтыг хэрхэн хийж байгаа талаарх тасгийн дарга Б.Энхцэцэгийн хийсэн мэдээллийг сонсож цаашид анхаарах асуудлуудын талаар хамтран ярилцлаа.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үeд гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангуудад хэвийн үйл ажиллагаагаа явуулах, даатгуулагч иргэдийг шаардлагатай тусламж үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэхэд анхаарч мэргэжил,арга зүйгээр хангаж ажиллах талаар чиглэл өглөө.
Тухайлбал Ковид- 19 цар тахлын үеийн эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн зохицуулалт хийж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн цахим жор бичиж буй эмч нар иргэний хурууны хээг хамт баталгаажуулж байгааг түр хугацаанд зогсоож зөвхөн иргэний хурууны хээг баталгаажуулах арга хэмжээ авч байгаа талаар танилцуулж эмч нар, иргэдэд зөв тайлбарлан таниулж, мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэллээ.
Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үeд гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангуудад хэвийн үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарч санхүүжилтийг хугацаа алдалгүй шилжүүлэх талаар холбогдох газар,хэлтэстэй хамтран ажиллаж шийдвэрлэж байх талаар анхаарууллаа .
Эх сурвалж: ЭМДЕГ
|