ЭМЯ: Орон нутагт ХАЛДВАР НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ ЭМЯ: Орон нутагт ХАЛДВАР НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Орон нутагт ХАЛДВАР НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ (2020.11.23, 11.00 цаг).

Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораторийн шинжилгээгээр өчигдөр 17.00 цагаас хойш коронавирусний 11 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тохиолдол 640 боллоо. Энэ 11 тохиолдол Улаанбаатарт илэрсэн байна. Шинжилгээгээр орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна.

Бусад таван аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй" гэлээ.

2020.11.23-ны 11:00 цагийн байдлаар 

Нийт халдварын тохиолдол - 640

Дотоодын халдварын тоо - 204

  • Улаанбаатар - 51
  • Сэлэнгэ - 98
  • Дархан-Уул -20
  • Говьсүмбэр - 1
  • Орхон - 17
  • Дорноговь - 17
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621457
0 эможи

Зочин
2020-11-23 18:47
Зочин
2020-11-23 14:57
keyboard_arrow_up