УНТЭ: Хөл хорионд орсон эмч, мэргэжилтнүүдийг нутагт нь буцаах бэлтгэл ажил хийгдэж байна УНТЭ: Хөл хорионд орсон эмч, мэргэжилтнүүдийг нутагт нь буцаах бэлтгэл ажил хийгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: Хөл хорионд орсон эмч, мэргэжилтнүүдийг нутагт нь буцаах бэлтгэл ажил хийгдэж байна

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагчид болон мэргэжлийн зэрэг хамгаалахаар ирээд хөл хорионд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ нутагт нь буцаах бэлтгэл ажил хийгдэж байна.

Уг ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, сургалт эрхлэгч байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн судалгааг авч нэгтгэн, PCR шинжилгээг нэгдсэн журмаар нэр бүхий хүмүүсээс

  • 11 дүгээр сарын 21-нд дүүргүүдэд ажиллаж байгаа шинжилгээ авах цэгүүдээр,
  • 22-нд УНТЭ-ийн Амбулаторид авч байна.

Одоогийн байдлаар УНТЭ-ийн Амбулатороор 324 хүн шинжилгээ өгөөд байна.

Шинжилгээнд хамрагдаж СӨРӨГ гарсан тохиолдолд орон нутагтаа явах эрх үүсэх юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621470
0 эможи

Зочин
2020-11-23 18:46
keyboard_arrow_up