Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын 26 иргэнээс КОРОНАВИРУС илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 4335 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 32 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотын голомтын гурван хавьтлаас халдвар илэрсэн. Тэдний нэг нь Буян-Ухаа хороололд амьдардаг иргэн юм. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч бол гурав дахь тохиолдол нь мөн Буянт-Ухаа хороололд амьдардаг иргэн байна. Тэдний ойрын хавьтлын 276 хүнийг тусгаарлаад байна.
Харин Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй." гэлээ.