НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 1829 дуудлага ирснээс 616 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
2020 оны 11 сарын 24
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.11.24-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Амралтын өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1829 дуудлага ирснээс 616 нь яаралтай тусламж, 1213 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 171 мэс засал хийгдснээс яаралтай 52, төлөвлөгөөт 119 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 111 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Эх сурвалж: ЭМЯ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621495
0 эможи
Зочин
2020-11-24 13:27
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: