ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод PCR шинжилгээ хийж байна ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод PCR шинжилгээ хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод PCR шинжилгээ хийж байна

2020 оны 11 сарын 24

Arslan.mn

Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын 2 лаборатор хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатор нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатор нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц шинжилж 34 эерэг сорьцыг баталгаажуулсан.  

Сэлэнгэ аймгийн  Мандал суманд  ажиллаж 250 гаруй сорьц шинжилж тохиолдлыг баталгаажуулж, өчигдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод шуурхай шинжилгээ хийж байна. 

Arslan.mn

ЗӨСҮТ-ийн явуулын лабораторын баг газар дээр нь PCR оношилгоог шуурхай хийснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэх цаг алдалгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. 
Хариуцлагатай ажиллаж буй ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын лабораторийн баг хамт олон болон ариутгал хийж ажиллаж буй багууддаа ажлын амжилт хүсье!
Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621499
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up