ЭМЯ: Эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт олгож, тандалтын ажлыг зохион байгуулж байна ЭМЯ: Эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт олгож, тандалтын ажлыг зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт олгож, тандалтын ажлыг зохион байгуулж байна

2020 оны 11 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхийн дунд Ковид-19-ын халдварын тандалтын шинжилгээ хийж, амны хаалт олгох ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг УНТЭ, УХТЭ, ГССҮТ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон Нийслэлийн  нийгмийн халамжийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт ажиллаж, эмзэг бүлгийн өрхийн нэг гишүүнийг коронавирусын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаас гадна амны хаалтыг олгох ажил үргэлжилж байна

Харин УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг  Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.

Амны хаалт авах боломжгүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгох ажлыг өчигдрөөс эхлүүлсэн болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байсан.






Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621526
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up