Б.МӨНХЗАЯА: Оройн 22 цаг гэхэд ХҮҮХЭД унтаж амрах нь эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаанд ЭЕРЭГ нөлөөтэй Б.МӨНХЗАЯА: Оройн 22 цаг гэхэд ХҮҮХЭД унтаж амрах нь эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаанд ЭЕРЭГ нөлөөтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.МӨНХЗАЯА: Оройн 22 цаг гэхэд ХҮҮХЭД унтаж амрах нь эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаанд ЭЕРЭГ нөлөөтэй

2020 оны 11 сарын 25

Arslan.mn

Хөл хорионы үед цахим орчинд өөрийн болон гэр бүлийн сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах талаар СЭМҮТ-ийн  Сэтгэл зүйч Б.Мөнхзаяа зөвлөгөө мэдээлэл өглөө.

Цар тахалтай холбоотой иргэдийн дунд сэтгэл зүйн олон сөрөг зүйл ажиглагдаж байна. Үүний нэг нь өдрийн ихэнх цагийг цахим орчинд өнгөрүүлэх явдал юм. Хатуу хөл хорио тавигдаж бидний дийлэнх нь гэртээ байж ажил болон сургалтандаа цахимаар оролцох гэх мэт өдөр тутмын амьдралын хэв маягт маань зарим өөрчлөлтүүд орж байна. Нөгөө талаас бид олон зүйлд дасан зохицож, шинэ зан үйлийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага гарч байна. Хэдий цахим орчны хэрэглээ бидний амьдралын салшгүй нэг хэрэглээ болсон ч эерэг болон сөрөг талтай.

Эерэг нөлөө нь

  • Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих
  • Мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах
  • Хэрэгцээт бараагаа цаг алдалгүй захиалж авах
  • Сонирхсон зүйлсийнхээ талаар судалж суралцах
  • Өөрийн үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт

Сөрөг нөлөө нь

  • Цахим орчин залилуулах
  • Сүрдүүлгэнд өртөх
  • Доромжлуулах, гүтгэлэгт өртөх
  • Хувийн зураг пост зөвшөөрөлгүй нийтэд тараагдах
  • Нойрны хэм алдагдах, нойргүйдэх
  • Нүдний хараа муудах
  • Бие хөшиж, булчин чангарах
  • Ядарч, сульдах гэх зэрэг олон сөрөг талуудыг бий болгож байна.

Тэгвэл бид  цахим орчинд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

  • Бид баталгаагүй, шинжлэх ухааны үндэслэл, нотолгоогүй, эх сурвалж нь тодорхой бус мэдээллийг бусадтай хуваалцахдаа сайтар эргэцүүлж бодох хэрэгтэй. Тэдгээрийг уншиж, үзсэн хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг бодож үзсэний үндсэн дээр хуваалцах эсэхээ шийдээрэй. 
  • Нөгөө талаас сошиал сүлжээнд гарч буй зарим баталгаагүй мэдээлэлд иргэд өөрсдөө шүүлтүүртэй хандах хэрэгтэй байна. Мэдээллийн ганц хоёр баталгаат сувгаас хэрэгцээтэй мэдээллээ авах гэх мэт.
  • Үүн дээр мөн хувь хүн, албан байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнууд аливаа зүйлсийг нийтэд хүргэхдээ массын болон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж мэдээллээ түгээдэг байгаасай гэж хувь болон мэргэжлийн хүний зүгээс хүсэж байна. 
  • Шинэ найз нөхөдтэй болох нь сошиал орчинд татагдах нэг шалтгаан боловч хүн бүр чиний хүсдэгтэй адил шалтгаантай байдаггүйг санаарай. Ялангуяа өсвөр насны охид. 
  • Эцэг эхчүүд хүүхэд өсвөр үеийнхнийхээ үзэж буй зүйлийн агуулга, нэгдэж, дагаж буй групп, пэйж хуудсуудын агуулга, үйл ажиллагааны чиглэлд нь хяналт тавих. Цахим орчинд өртөж болох сөрөг зүйлсийн талаар хэлж, ярьж эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  •  Хувийн нууц мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарах
  • Асуудал үүсвэл хаана хандах вэ гэдгийг мэддэг байх. Жишээ нь, цахим орчны аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утас, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдээлж болно. 
  • Цахим орчны хэтрүүлсэн хэрэглээтэй холбоотой үүсэх сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүсвэл 18002000 утсанд хандаж болно.
  • Бид компьютер, гар утас, таблет зэрэгт зарцуулж буй цагаа нэг тооцоод үзээрэй. Хүссэн ч эс хүссэн ч цахим орчинд өнгөрөөж байгаа энэ үед илүү ухаалгаар, үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаараарай. Цахим орчинд өнгөрөөж байгаа цагтаа та хуваарилалт, төлөвлөлт хийж үзээрэй. Мэдээ, онлайн сургалт, чат болон бусад хэрэглээ гэх мэт. 
  • Онлайн гадаад хэлний хичээлд суралцаж, бясалгалын аппликейшн ашиглаж, бусад онлайн эерэг чэлленжид гэр бүлээрээ нэгдэж болох юм.
  • Хүүхдүүддээ цэх, дэлгэцнээс 50-70 см зайтай суух, дэлгэцийг бага зэрэг дээрээс харах, хөлийн улаар бүтэн гишгэх гэх мэт компьютерийн ард зөв суух, компьютер хэрэглэх соёлд сургах хэрэгтэй.

Мөн хүүхдийн дэлгэцийн хэрэглээнд цагийн хязгаарлалттай хэрэглүүлэх хэрэгтэй. Тухайлбал,

  • 2 хүртэлх насны  хүүхдэд дэлгэц огт хэрэглэхгүй байх
  • 2-5 насны хүүхдэд өдөрт 1 цагаас хэтрүүлэхгүйгээр зохицуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ 1 цагийн турш үргэлжлүүлэн хэрэглүүлж болохгүй. Харин дунд нь 2-3 удаагийн завсарлагатай хэрэглүүлснээр хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах боломжтой болдог.
  • 5-15 насны хүүхэд  насны хүүхэд дэлгэцийн хэрэглээг өдөрт 2-оос багагүй цагийг хэрэглэх нь зохистой гэсэн цагийн заалт байдаг.

Түүнчлэн эцэг, эхчүүд өөрсдөө цахим орчны зөв, зохистой хэрэглээгээр хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж, илүү гэр бүлийн амьд харилцаа үүсгэх нь чухал. Орой бүр 22 цаг гэхэд интернет болон тоног төхөөрөмжүүдээ унтрааж, хүүхдүүдээ оронд нь оруулж үлгэр уншиж өгөх зэрэг аргаар унтаж амрахад нь туслах хэрэгтэй.   

Хүн болгон  цахим орчинд  цагийн хязгаартайгаар, зөв зохистой эерэг хандлагатай,  үр бүтээлтэй  оролцохыг уриалж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621527
0 эможи

keyboard_arrow_up