Я.Амаржаргал: Хөдөө орон нутгийг зорихоосоо 48 цагийн өмнө шинжилгээг өгсөн байх шаардлагатай
УОК-оос гаргасан шийдвэрийг яг одоо танилцуулж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн Я.Амаржаргал:
20 шинжилгээ авах байрыг гаргаад байна. Иргэн шинжилгээ өгөхдөө 119.mn сайтад бүртгүүлж, өөрийн оршин суугаа хаягаа оруулахад автоматаар шинжилгээ өгөх газар, цаг нь гарч ирнэ. Иргэд үүнээс сонголтоо хийж, хамгийн ойрхон газраа шинжилгээгээ өгөх юм. Шинжилгээний цагаас хоцорч болохгүйг анхааруулж байна. PCR шинжилгээний аргаар шинжилгээг авах бөгөөд 6-8 цагийн дараа шинжилгээний хариу 119.mn сайтад байршина. Хөдөө орон нутгийг зорихоосоо 48 цагийн өмнө шинжилгээг өгсөн байх шаардлагатай. Шинжилгээний хариуг QR кодтойгоо биедээ авч явна. Орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай. Үүний дараа эрүүл мэндийн байгууллагадаа хандаж дахин шинжилгээ өгөх ёстой. 85000 хүнд шинжилгээ хийх амаргүй ч бид үүнийг хийнэ.