Орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ хийх 20 ЦЭГ
Орон нутагт оршин суух хаягтай иргэдийг нутаг руу нь буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах болсныг УОК-оос мэдээллээ.
Орон нутаг руу явах иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдах бөгөөд ингэхдээ 119.mn сайтад нэвтэрч, шинжилгээ өгөх хаягийн мэдээллийг авах юм байна.
PCR шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариуг 119.mn сайтаас харна. Явахаасаа 48 цагийн өмнө өгөх ёстой. Хариугаа авчихаад удах юм бол шинжилгээний хариунд өөрчлөлт гарч болзошгүй гэж үзэж байгаа аж. Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагтаа очсон байх ёстой.
Гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой гэдгийг анхааруулж байна.