“Рапид мед” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн өдрүүдэд бариа засал хийлгэсэн хүмүүсээс коронавирусийн халдвар илрээд байгаа учраас шинжилгээ хийлгэхийг хүслээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Рапид мед" эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн хүмүүсийг шинжилгээ хийлгэхийг хүссэн.
Учир нь иргэд хавьтлаа хэлэхгүй, халдвар авснаа мэдэхгүй өөрийгөө ханиад томуу туслаа гэж бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл байгааг анхаарууллаа. Мөн өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагдаж өөрийгөө болон бусдыг хамгаалахыг хүссэн юм.
Сүүлийн батлагдсан тохиолдол ч мөн БЗД-ийн 14-р хорооны Аман хуур хотхоноос гарсан гэдгийг хэллээ.