Улаанбаатарт 5, Сэлэнгэд 7, Дархан-Уулд 9, Архангайд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 341 бүртгэгдлээ
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр нийт 9,513 хүнд PCR шинжилгээ хийснээс 24 хүнд коронавиурс илэрлээ.
Үүнээс нэг нь ТИР машины жолооч. Энэ хүн арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Давтан шинжилгээнээс нь коронавирус илэрлээ.
Голомт бүхий өвчлөл бүртгэгдэж байгаа нутагт нийт 23 коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн.
Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Үүний нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын нэг хүн. Дөрөв нь гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хавьтал. Тэд тусгаарлалтад байсан.
Ингээд Улаанбаатар хотод нийт 75 тохиолдол боллоо.
- Баянгол дүүрэгт 21
- Сонгинохайрхан дүүрэгт 10
- Баянзүрх дүүрэгт 23
- Сүхбаатар дүүрэгт 12
- Хан-Уул дүүрэгт 7
- Багануур дүүрэгт 1
- Чингэлтэйд 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Есөн хороонд 21 тохиолдол болсон байна.
Дотоодод гарсан 341 халдвар: (2020.11.29-ний байдлаар)
- Сэлэнгэд 174
- Улаанбаатарт 75
- Дархан-Уулд 44
- Орхонд 22
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 3
- Архангайд 2 батлагдсан тохиолдол байна.