А.Амбасэлмаа: Нийслэлийн 26 хороонд халдвар бүртгэгдэж, дотоодын халдвар 348 боллоо
2020 оны 11 сарын 30
“Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ.
Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн.
Дотоодод гарсан 348 халдвар: (2020.11.30-ны байдлаар)
- Сэлэнгэд 179
- Улаанбаатарт 77
- Дархан-Уулд 44
- Орхонд 22
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 3
- Архангайд 2 батлагдсан тохиолдол байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621638
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: