Эрүүл мэндийн салбарын 400 мянган долларын тендер “Оном” Д.Наранбаатарын гараар ороод  ДАШИЙ ШОГ  болсон уу? Эрүүл мэндийн салбарын 400 мянган долларын тендер “Оном” Д.Наранбаатарын гараар ороод ДАШИЙ ШОГ болсон уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын 400 мянган долларын тендер “Оном” Д.Наранбаатарын гараар ороод ДАШИЙ ШОГ болсон уу?

2020 оны 12 сарын 01

Arslan.mn

“Оном”-ын Дашдоржийн Наранбаатарыг бид мэднэ. Тэр бол монголчуудын том жижиггүй машид анхаардар эрүүл мэндийн сэдвээр ярьдаг, бизнес эрхэлдэг нөхөр юм. Физикийн шинжлэх ухааны доктор “Оном” Д.Наранбаатарын эрүүл мэндийн салбарт салахын аргагүй хайртай болсны шалтгаан нь ердөө л тендер буюу бизнес нь ажээ. Америкт амьдардаг “Оном” Д.Наранбаатар зөвхөн “ялсан” тендертээ гарын үсэг зурахаар Монголд түр ирээд буцдаг этгээд юм. Өөрөөр хэлбэл, “Оном” Д.Наранбаатар Монголын эрүүл мэндийн салбар дахь санхүү, хөрөнгө оруулалтад гараа гүн гүнзгий дүржээ. Олон юм нуршилгүй яг одоо түүний “ялаад” хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тендер, түүний явцын талаарх мэдээллийг хүргэе.

НЭГ. 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨЛГҮЙ НАЙМАН САР БОЛЖ БАЙНА

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Корус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ. Энэ “Моносолюшн” ХХК бол 2017 оны 11 дүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Энэ компанийн хувьцааг Дашдоржийн Наранбаатартай төрсөн ах дүүгийн холбоотой Дашдоржийн Наранжаргал эзэмшдэг. “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг. Дээрээс нь  “Оном” Д.Наранбаатар зөвлөхөөр ажилласан. Цалин нэмж цохидог гэсэн үг.

Гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байв. Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгажээ. Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан байна.

Одоо 39 990 ам.долларын үлдэгдэл бий. Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх юм байна. Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас “лайвдаж” сууна.

ХОЁР. ДАРААХ 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ НЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУГАЦАА ХОЦОРЧ ЯВНА

Дээрх Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна. Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны 1 дүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж.

Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч яваа юм байна. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байна.

ГУРАВ. ДАХИАД 6 САЯ ДОЛЛАРЫН ТЕНДЕР АВАХААР ӨРСӨЛДӨӨД “САНХҮҮГИЙН ЧАДАВХИГҮЙ” ГЭЭД ХАСАГДЖЭЭ

Мөн л Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд явагдсан байна.

Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ. Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсансонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж.

Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын 6 дугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ.

Манай www.aguulga.mn мэдээллийн сайт дараагийн удаад монголчуудын эрүүл мэндийн хамгийн анхаарал татсан өвчлөлтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдалд хамаарал бүхий маш том төсөлд хэрхэн оролцож шамшигдуулсан талаарх мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж: www.aguulga.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
2
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
621658
14 эможи

Зочин
2020-12-03 00:00
1990 оноос хойш ЭМЯ гаднаас маш их тусламж төсөл авсан. Гэтэл монголчуудын үхэл, эндэгдэл хэдэн зуу дахин нэмэгдсэн. ЭМЯ руу томоохон шалгалт оруулмаар байна.
Dampuural
2020-12-01 21:42
ЭМЯ ны зарим нэг нөхдүүд яасан завтай юм. Одоо сошиалаар хэрэлдээд хэн нэгнийгээ харлуулаад тендер яриад суух яасан их цаг зав бэ.
Зочин
2020-12-01 19:32
Үнэн нүүр царай
2020-12-01 17:44
Ард түмний тархийг угааж талцуулж, сайд даргын ажлыг хийлгэхгүй сошиалаар гүжирддэг нөхрийн үнэн нүүр царайг сайн дэглэмээр юм. Элдвээр доромжилж харааж загнаад эрдэмтэн хүнд байхгүй тавьтиртай санагдсан. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэдгийн эсрэг, эрх ашгийн сонирхол нь харагдаад бна лээ дээ
Зочин
2020-12-01 15:50
Ямар ч байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд физикчээр эмчилгээ, оношлогоогоо заалгах дээрээ тулаагүй, эрүүл мэндийн салбараас урт хуруугаа шургуулахаа болисон нь дээр ээ,
zochin
2020-12-01 14:23
Naranbaatariig harluulahaar shiidsen uu emch nertei hooson tolgoitnuud ene salbariig alj bga shu uursduus ni Naranbaatar tasarhai iluu bolhoor baij ydaj bh shig bna da
Z
2020-12-01 13:50
haanaas hen yariad ene buhniig bedeed bga eh survalj ner usaa hel Naranbaatar shig uuruu garch ireed yari muur shig nuugdchaad hudlaa hutsaad bai
Зочин
2020-12-01 13:29
Энэ хүний талаар х үнэнг судлаач Америкад ажиллаж амьдарлаг Цэнд-аюушийн Батмөнх лайв хийж сэрэмжлүүлж байсан.
zochin
2020-12-01 13:27
Ene hun yag odoo yamar arga hemjee avah talaar yarij baina. Teriig n l oilgoochee. Delhiin busad ulsad yu yu hiigeed baina. Mongold yu hiivel deer ve geed baina. Ter idsen uusan busad asuudluud bol tusdaa. Tegeed ch nud chih 2 iin hoorond 4 huruu zai baidag gedeg. Yu gesen ug ve geheer nudeer haraagui chiheer sonsson yum bolgondoo buu itgeed bai. Odoo iim medeelel hogjson ued jaahan shuultuurtei unshij baigaachee. Unshaad l hanaraad baih yumaa.
зочин
2020-12-01 12:59
чоно борооноор.болж байна.мөнгө харагдаад л
Gg
2020-12-01 12:36
Ер нь хараад байхад гадаадад байдаг эсвэл гадаад нөхөртэй хулгайч нар монголын амьдралд хөндлөнгөөс оролцож, хутгаж, хор найруулж, турхирч байдаг юм байна лээ
зочин
2020-12-01 12:29
сөнөж алга болох гэж байгаа улсаас чадлаараа л юм шаалдаа ялгаа юу байсын.үсрээ л 20 жил үлдсэн байх
Зочин
2020-12-01 11:47
Зочин
2020-12-01 11:47
Мөнхсайхан сайд ч харин мэрэгжлийн хүн учраас ажлаа сайн мэднэ. Ер нь яамдуудын мэрэгжлийн хүнээр тавих нь хамгийн зөв.
Zochin
2020-12-01 11:29
Ooriin ni vgiig sonsox xeregtei. Yam bas shilen dansaa shalgyylna biz. Todorno doo
zochin
2020-12-01 11:24
ene nuhriig huuli hynaltiin baiguullaguud shalgah heregtei
Зочих
2020-12-01 11:02
Энэ нөхөр эрдэмтэн нэртэй хувиараа бизнес эрхлэдэг бизнесмен. Лайвдаад ард түмний толгойг эргүүлээд . Түргэвчилсэн оношлуур ДЭМБ зөвшөөрөгдсөн оношлуур байтал зөвшөөрөгдөөгүй мэтээр өөрийх нь монголд шахах гээд байгаа оношлуур манай хэрэглэж байгаа оношлуураас 2 дахин үнэтэй . Тендерээ бүтэхгүй бол хууль , шүүхийн байгуулгаар тогтоолгохын оронд шууд лайвдаж цуу тараадаг явцгүй нөхөр.
Монгол
2020-12-01 10:58
Эмя зүгээр л шилэн дансаа нээчих.яагаад нээхгүй бгаа нь бас л нотой шүү.дарга нар бүгд л луйвардахын тулд төрд ордог нь ил шүү дээ.
Зочин
2020-12-01 10:30
Энэ хүнд ямар ч гэсэн эдийн засгийн асар их сонирхолын улмаас ингэж гадаадад тансаглаж хэвтчихээд лайвдаж, шүүмжилж суугаа нь ойлгомжтой, үнэхээр эх орон элэг нэгтнүүддээ хайртайдаа биш ээ. Үнэхээр хайртай, санаа нь зовдог байсан бол шүүмжилж суухаар хүрч ирээд дунд нь орчихсон бужигнуулж байх байсым.
zochin
2020-12-01 10:15
Ene luivarchidiin vnen torhig helj bgaa gants erdemtenee odoo bulshilahaar shiidej de. Ene hvnd hetsvv tsag veiig dalimduulj luivar hiij bgaa hvmvvsiin vnen dvr torhiig ongorson jil bas ilchilsen bolhoor ene hvnd olon hvn durgvi bgaa blgvi.
Армон
2020-12-01 10:00
Булхай илэрүүлэгчээ намнахаар эхэлж дээ. Хөл хорионд бгаа хүмүүс 2 талын үнэн худал баахан юм унших ажилтай боллоо доо. Өөр сайн сайхан зүйлд цаг аа зараасай даа.
Зочин
2020-12-01 09:59
Даанч их дальчигнасан вмаа. Ингэх гээд байж
Жигүүр
2020-12-01 09:42
Хүнийг харлуулж суухаар хүнд хэрэгтэй мэдээлэл тавьж баймаар юм даа.арслан.мн
Зочин
2020-12-01 09:21
Ийм л хүн ш дээ. Энийгээ гарч ирэхээр ард түмнээр өмгөөлүүлнэ гээд лайв хийгээд сайн хүн болж суудаг хүн дээ... Зальтай аргатай хүн дээ. Мөнгө тендер хаана байна тэнд л гарч ирдэг хүн дээ.
Иргэн
2020-12-01 09:13
Хүрэлсүхийн хэдэн сайд нар ч асуудал дагуулдаг болоо юу. Яаж 4 жилийг өнгөрөөн дөө.
Дампуурсан ЭМЯ
2020-12-01 08:38
Хэвлэлээр балбахаар шийдэж Корона далимдуулаж цавчаагаа нуух гээд
зочин
2020-12-01 08:18
Энэ ийм л луйварчин байх аа,,, дандаа яамруу дайрч байдаг юм. Наад Мөнхсайхан сайд чинь өмнөх сайдууд шиг чамаас айж тендер өгөхгүй байх шүү, өмхий луйварчаан,,,,
keyboard_arrow_up