САЙН МЭДЭЭ: ГССҮТ, Баянгол дүүргийн эмнэлэг хамтран түнхний үе хагас солих МЭС ЗАСЛЫГ амжилттай хийлээ
ГССҮТ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн мэс заслын тасаг хамтран түнхний үе хагас солих мэс заслыг амжилттай хийлээ.
Гэмтлийн бүхий төрлийн тусламж, үйлчилгээг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хийдэг байсан нь тус эмнэлэгт хэт ачаалал үүсгэсэн тул анхан, дунд шатны тусламж үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг болох шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд гэмтлийн эмч нар хоёр дахь шатлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургаж явуулж, аймаг, дүүргийн ихэнх эмнэлэг Гэмтлийн тасагтай болж, гэмтлийн анхан, дунд шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Дашрамд дурдахад, ГССҮТ сүүлийн 10 жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал, Түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийх юм.