А.Амбасэлмаа: ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар нь батлагдсан
2020 оны 12 сарын 03
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар нь батлагдсан. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын 50 гаруй хүнийг тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621739
0 эможи
Зочин
2020-12-03 12:07
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: